Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэнг АТГ шалгаж байна



Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Даваасүрэнг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул харьяаллын дагуу хэргийг АТГ-т шилжүүлэх саналтайгаар аравдугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн прокурорын газарт хүргүүлсэн байна.
Сануулахад, Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын барилга угсралтын бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий гүйцэтгэгч “Пауэр Чайна- Чэнгдү” ХХК-ийн Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэр “Шижигтийн хавцал” гэх газарт ажиллах явцад нутгийн иргэд эсэргүүцэл үзүүлсэн байдаг.
Энэхүү үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлд зааснаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж иргэн Б, Л, О, Б нарын дөрвөн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр 150 нэгжээр торгож зөрчлийн гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээд байгаа юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ