Төв аймгийн Заамар суманд эвдэрч орхигдсон 142 га талбайд 18 аж ахуй нэгж хамтран техникийн нөхөн сэргээлт хийж 10 дугаар сарын 5-ны өдөр орон нутагт хүлээлгэн өглөө. Тус талбайг Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж хамтран нөхөн сэргээсэн байна.
Уг ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ийнхүү хэрэгжүүлж байгаа ажээ. Заамар сумын хэмжээнд нийт 122 тусгай зөвшөөрөл бүхий 140 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна.