Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хууль бусаар ашигт малтмал эрэн хайсны улмаас 148.5 га талбайд эвдрэл үүсчээ



Ховд аймгийн хэмжээнд 525.38 га талбайд аж ахуйн нэгжүүд уул уурхай болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох эрх эзэмшиж байгаа.Үүнээсодоогоор376.82 га талбайд  үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. 

Хууль бусаар ашигт малтмал эрэн хайсны улмаас 148.5 га талбай эвдрэлд оржээ.Үүнийг“Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээндхийсэнхяналт шалгалтаар тогтоосон аж. 

Хяналт шалгалтыгХовд аймгийн Мэргэжлийн хяналт,Цагдаа, Байгаль орчин аялал жуулчлалын газарзэрэг байгууллагахамтран2020 онынаймдугаар сардзохион байгуулжээ. 

Ингэхдээ Ховд, Эрдэнэбүрэн, Мянгад, Буянт, Дөргөн, Цэцэг, Мөст, Алтай Булган, Дарви, Зэрэг сумын нутагт зохих журмын дагуу хяналт шалгалт хийж, нөхөн сэргээлтийн ажил зохион байгуулсан.

Тодруулбал, Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт 1, Цэцэг сумын нутагт 30, Дөргөнд 5га газарт нөхөн сэргээлт хийв.Мөн Ховд суманд 2, Алтай сумын нутагт 3.6, Булган суманд 2 га газартнөхөн сэргээлт хийжээ. Өөрөөр хэлбэл, нийт 42.6 га газартүйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс 45саятөгрөг буюу өөрсдийн хөрөнгөөр техникийн нөхөн сэргээлтийн ажил хийсэн байна.  

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ