Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАРХАН-УУЛ: Нөхөн сэргээлт хийсэн бичил уурхайн гэрээг сунгах үүрэг өгөв


Дархан-Уул аймгийн хэмжээнд 5 жилийн хугацаанд ойд мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан. Мөн шинээр ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг Аймгийн Засаг дарга гаргаж сумдын Засаг дарга нарыг гэрээ хэлэлцээрт оролцохгүй байх үүрэг даалгаврыг өгсөн юм.
Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнгөрөгч баасан гарагт /2022.06.10/  Шарын гол суманд Монгол Улсын Засгийн Газрын 151 дүгээр тогтоолын дагуу ажиллаж буй Бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцлаа.
Өмнө нь ашиглагдаад эвдэрч сүйдсэн талбайг дахин ашиглах замаар НӨХӨН СЭРГЭЭЛТ хийж буй бичил уурхайн нөхөрлөл Шарын гол суманд 10 бий. Дээрх 10 нөхөрлөл нь Шарын гол сумын Санжинт багийн Цагаан хөтөл, Хавчуу, Бурхант хэсэгт техникийн нөхөн сэргээлт хийж байгаа юм. Энэ жилийн нөхөн сэргээлтийн ажлаа эхлүүлэх зөвшөөрлөө сунгах үүднээс ийнхүү аймгийн Засаг даргад ханджээ.
Өмнөх жилүүдэд хийгдсэн нөхөн сэргээлтийн ажлууд хангалттай гэж дүгнэгдсэн учраас шаардлага хангасан бичил уурхайн нөхөрлөлүүдийн гэрээг 6 сарын хугацаатай сунгах эрхийг аймгийн Засаг дарга тус сумын Засаг даргад өглөө.
Гэхдээ дээрх нөхөрлөлүүд гэрээнд заагдсан эвдэрч сүйдсэн газарт дахин олборлолт хийн техникийн нөхөн сэргээлтийг зургаан сарын хугацаанд хийнэ. Харин нэмж шинэ газар хөндөхгүй байхыг хатуу анхаарууллаа.
Шаардлага хангасан бичил уурхайн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд Орон нутгийн нөхөн сэргээлт хүлээж авах ажлын хэсэг болон мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллах юм байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ