Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.ГАНБАТ: Олон жил хуулийг гартаа барьсан Увсын бүлэглэл юу дуртайгаа хийж байна


УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр болж байна.  Чуулганы нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээлэл өглөө.
         Тэрбээр "Ханшийн өсөлт, ард түмний амьдрал хэцүү байгааг харж байгаа байх. Цагаан сар ба хар нулимс гэж зохиол бий. Өнөөдөр ард түмний амьдрал хар нулимс болж, эрх баригчдын амьдралд өдөр бүр цагаан сар болж байна. Үүнээс гадна ээлжит бус чуулганы хуралдаан зарлаж, Үндсэн хуульд эрх баригчид өөрчлөлт орууллаа. Ингэхдээ манай намын хэдэн нөхдийг худалдаж аваад энэ нөхцөл байдлыг бий болгосон. Өнөөдөр УИХ, Их хурал биш болчихсон. Засгийн газар 20, 30 сайдтай байна. УИХ ёс зүйгүй болсон. МАН-ынхан "ЖАН"-гийнхан нийлж эдийн засгийг унагаалаа. АН-ын бүлэг эрх баригчидтайгаа нийлсэн. Даварсан эрх баригчдыг ард түмэнтэйгээ дарж авах болсон. Ардчилсан намынхан хийж байгаа юм алга. Олон жил хуулийг гартаа барьсан Увсын бүлэглэл юу дуртайгаа хийж байна. 
            Энэ байдлыг эсэргүүцэж, УИХ-ын чуулганы нээлтэн дээр гишүүний картаа УИХ-ын дарга Г.Занданшатарт аваачиж өглөө. Хууль тогтоох байгууллага хяналт тавих боломжгүй болсон байна. Авлига албан тушаалд живж байна" гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ