Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Баатархүү: Байлдагч Б, түрүүч Б нарын хооронд харуулын цэгийг орхин явсан гэдэг маргаан үүсч, нэгийгээ зодсон


Ховд аймаг дах Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан цэрэг биедээ хүнд гэмтэл авч Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэлд тухайн байлдагчийн эрүү нь хугарч, ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй хотод авчирсан тухай мэдээлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга  хурандаа Б.Баатархүү “Энэ оны тавдугаар сарын 4-ны өдөр Ховд аймагт оршин суух Э гэгчээс байлдагчийн биед хүнд гэмтэл учирсан талаар өргөдөл ирсэн. Үүний дагуу тус аймгийн цагдаагийн газраас хэрэг бүртгэлт нээн шалгаж байна. Тухайн хэрэг дөрөвдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө гарсан. Тодруулбал, харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б, түрүүч Б  нарын хооронд харуулын цэгийг орхин явсан гэдэг маргаан үүсч, нэгийгээ зодсон.
Цагдаагийн байгууллагад ирсэн өргөдлийн дагуу тавдугаар сарын 9-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3.1-т зааснаар яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорын газарт хүргүүлсэн” гэлээ.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ