Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны А/80 тоот тушаалаар “Бараа, бүтээгдэхүүн гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” аяныг энэ оны есдүгээр сарын 01-ний өдрөөс нэг сарын хугацаатай зохион байгуулагдаж, “Хяналт шалгалт хийх тухай” 2022 оны 01/23 тоот удирдамж гаргасан билээ. Үүний дагуу “Жавхлант-Сүхбаатар” ХХК, “Сүхбаатар худалдааны төв”, “Жавхлант-Улз”, “Өсөх Дэлгэр Ундрах” бөөний төвийн бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийв. Шалгалтын явцад барааны сав баглаа боодол дээр мэдээлэл дутуу, огт байхгүй, грамм, орц бүтээгдэхүүний хугацаа заагаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.
Аяны хүрээнд Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Хүнсний дэлгүүр, супермаркет, худалдааны төвүүдээр хувиар, удирдамжийн дугуу хяналт шалгалт хийнэ. Дээрх зөрчлийг удаа дараа гаргасан хувь хүн, ААН, байгууллагад Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөөд байгаа ажээ.