Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Амны хаалтаа зүүе, гараа угаая” 2-р аяныг эхлүүллээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Амны хаалтаа зүүе, гараа угаая” 2-р аяныг эхлүүлээд байна. 
Аймгийн Засаг дарга буюу Онцгой комиссын даргын А/304 дугаар захирамжийн дагуу Сүхбаатар сумын Онцгой комиссоос аяны хүрээнд хийж буй үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулсан байна. Тус бүрэлдэхүүн сумын төр, төсвийн 85, худалдааны 79, үйлчилгээний 74, нийт 238 газарт хяналт, шалгалт хийжээ. Уг шалгалтаар төр төсвийн 22, худалдааны 27, үйлчилгээний 23 газрын ажилтан, албан хаагчид амны хаалт зүүгээгүйбохирдсон амны хаалт хаях нэгдсэн хогийн цэггүй зэрэг зөрчил илэрсэн байна. Ажлын хэсгийн зүгээс дээрх зөрчлийг арилгаж, захирамжийг хэрэгжүүлэн ажиллахыг байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ