Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймгийн шинэ Засаг дарга "Хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарна" гэв


Аймгийн Засаг дарга нараас анхны эмэгтэй удирдагч хэмээх алдарыг зүүхийн сацуу хөрөнгө оруулалтын мэдүүллэгээрээ олны анхаарал, шүүмжлэлийг онцгой татаж буй Э.Болормаа өнгөрөгч долоо хоногт Ховд аймгийг зорьсон билээ. Тэгвэл тэрбээр өчигдөр /2022.09.05/ олон нийтийн ажлаа эхлүүлсэн талаараа өөрийн цахим хуудсанд нийтэлжээ. Түүний олон нийтийн ажлын эхлэл нь хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтарсан багийн үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээ байсан бөгөөд энэ талаараа тэрбээр "Миний бие Ховд аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш олон нийтийн ажлаа "Хүүхэд хамгааллын ажил"-аас эхэлж байна. Ховд аймгийн Хүүхдийн зөвлөлийн даргын хувьд ажиллах хугацаандаа хүүхдийн эрх хамгаалал, хөгжил оролцооны хувьд анхаарч, ажиллана" хэмээн өгүүлжээ. 
Энэхүү зорилт, зорилгынхоо хүрээнд тэрбээр 2020-2024 оны Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүүхдийн "Баянбулаг" зуслангийн үйл ажиллагааг сэргээж, эхлүүлэх, Залуучуудын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, гэр бүл болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртсөн хохирогчийг түр хамгаалах байрны тогтвортой үйл ажиллагааг хангах, Бүтэн өнчин хүүхдэд олгох “Гэрэлт ирээдүй” тэтгэлгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ хэмээн амлалт өгсөн байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ