Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/ архинд донтох эмгэгийн өдрийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй явуулж байна. 2015 оноос эхлүүлсэн энэ эмчилгээг энэ оноос эхлэн эрүүл мэндийн даатгалаар үнэгүй үзүүлдэг болжээ. Эмчилгээг мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сувилагч ажлын өдрүүдэд 09:00-14:00 цагийн хооронд хийх бөгөөд амралтын өдрүүдэд 10:00-13:00 цагийн хооронд бүлгийн ярилцлага, хөгжүүлэх, нөлөөлөх сургалт явуулна.
Эмчилгээ хоёр долоо хоногийн турш үргэлжилнэ. Үйлчлүүлэгч эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх ёстой аж.