Архангай аймаг 96 мянган хүн амтай. Аймгийн дүнгээр арван мянган хүн тутмаас 506 нь буюу 4855 хүн халдварт өвчнөөр өвчилсөн байна. Халдварт өвчний тухайд оны эхний 8 сарын байдлаар өссөн дүнгээр Өлзийт суманд 615,Тариатад 725, Эрдэнэбулганд 1139 халдварт өвчин гарсан нь сум, аймгийн дунджаас дээгүүр байгаа аж. Харин бусад суманд аймгийн дунджаас доогуур байна.
Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 95.4 хувь нь коронавируст халдварт өвчнөөр, 3.0 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр, 1.8 хувь нь бусад буюу сүрьеэгээр өвчилжээ. Халдварт өвчний гаралт өнгөрсөн оны мөн үеийнхээс2144 (55.8%) тохиолдлоор өссөн нь ковид-19 цар тахлаас шалтгаалсныг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.