Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших "Цагаан суварга" байгалийн үзэсгэлэнт газарт аялал жуулчлал хөгжүүлэх зорилго бүхий отоглох цэгийг байгуулжээ. Тус бүтээн байгуулалтыг "ХАНГДА" ХХК, улсын төсвийн 98.2 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.
Байгалийн үзэсгэлэнт газрын захиргаанаас “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газарт саатахдаа “Отоглох цэг”-ийн дүрэм, журмыг мөрдөж, зөв боловсон аялахыг уриалжээ.