2022 оны ОНХС-ийн 300 сая төгрөгийн санхүүжилтээр Дундговь аймгийн төвийн Айраг, Мандал, Боржигон багуудын гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай, 3*3 сагсны талбайг шинээр байгууллаа. Гүйцэтгэгчээр Мандал шилтгээн компани ажиллаж байна.
Аймгийн удирдлагууд тус бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, чанарт хяналт тавих, цаашдаа тоглоомын талбайн тоо, төрлийг нэмэгдүүлэх, эвдэж сүйтгэхгүй байх тал дээр хэрхэн арга хэмжээ авах тал дээр санал солилцлоо.
Тус тоглоомын талбай нь хүүхэд багачуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээн байгуулалт болсон бөгөөд цаашид эвдэж сүйтгэхгүй байх, хайрлаж, хамгаалахыг хүүхэд багачууд, эцэг эх, асран хамгаалагчдад уриалж байна.