Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дархан-уул аймаг АРХИНЫ ХОРДЛОГО тайлах төвтэй болно


Өнөөдөр /2022.08.15/ Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал аймгийн хэлтэс, агентлагийн дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө. 
- Өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах ажлын хэсгийг байгуулах, ЕБС, цэцэрлэгүүдийн засвар үйлчилгээг 9 дүгээр сарын 1-ээс өмнө бүрэн дуусгах, 
- Ковидын халдвар нэмэгдсэнтэй холбоотой сургууль, цэцэрлэгийн анги танхимд ариутгал, халдваргүйтгэл хийх, хүүхдүүдийг хүлээн авахдаа амны хаалт зүүлгэж, гарыг нь ариутгуулах,
- Цэцэрлэгт болон 1 дүгээр ангид орох хүүхдүүдийн бүртгэл, цэцэрлэгийн хүүхдүүдийн шинжилгээ авах ажлыг иргэдэд чирэгдэлгүй, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах,
- Багш нарын зөвлөгөөнийг зохион байгуулах, 
- Хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, 
- Мод тарих үндэсний хөдөлгөөн-Ногоон Дархан-2032 хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх,
- 9 дүгээр сарын 1-ий өдрөөс өмнө СӨББ, ЕБС-ийн бага, дунд ангийн 30 гаруй мянган хүүхдэд модны үрсэлгээ бэлтгэхийг зааж сургах, урлаг соёлын үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдүүдэд эко боловсрол олгох,
- Зулзагын голын ногоон бүсийн хог хаягдлыг энэ 7 хоногт багтаан цэвэрлэх, 
- Дархан хотын ойн өдрөөс /2022.10.17/ өмнө аймагт үйл ажиллагаа явуулж буй бүх шатахуун түгээх станцуудыг нэг загвар стандартын 00-той болгох ажлыг зохион байгуулах,
- Нэг ээлждээ 30-50 хүн хүлээн авах боломжтой архины хордлого тайлах төвтэй болох, Баянхонгор аймгийн сайн туршлагыг нэвтрүүлэх,
- Төрийн байгууллагуудын албан хаагчид амралт зугаалгаа дуусгаж ажилдаа эзэн болж, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэн ажиллах, байгууллагын удирдлагууд өөрсдөө манлайлан авлига, ашиг сонирхлоос ангид, өндөр ёс зүйтэй ажиллахыг тус тус үүрэг болгов.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ