Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Давхар дээл”-ийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ үзжээ


Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2022.08.15/ боллоо. Шийдвэрийн талаар ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Парламентын түүхэнд маш том амжилт болж байна. Үндсэн хуулийн Цэц өнөөдөр Их суудлын хуралдаанаа хийлээ. Хоёр асуудал хэлэлцлээ. Нэгт, 2019 онд Үндсэн хуульд оруулсан давхар дээлний асуудал нь зөрчил үүссэн. Зөрчлийг арилгах талаар мэдээлэл гаргасан. Харин Үндсэн хуулийн зөрчлийг арилгах шийдвэр гаргалаа. Үүнээс хойш Засгийн газар нь өөрийнхөө багийг хэн нэгнээс хамааралгүйгээр өөрөө байгуулах боломжтой боллоо. Энэ шийдвэр бол Их суудлын хуралдааны шийдвэр. Тогтоол гардаг, тэр тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй юм” гэлээ.
Түүнчлэн “Хоёрт, УИХ-ын гишүүдийн тооны асуудал хөндөгдөж байна. 76 гишүүтэй байгаа тохиолдолд Засгийн газарт дөрвөн гишүүн ажиллах нь зүйтэй гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Өнөөдөр энэ хязгаар нь байхгүй болчихлоо. Үндсэн хуулийн Цэцээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй, энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж туслаа. Энэ нь шинэ түүхэн үе бий болж байна” гэх мэдээллийг өглөө.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ