Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Х.Баттулга болон бусад Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүсийг дахин нэр дэвших боломжгүй гэж Цэц үзлээ

 
Ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой эсэхийг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан өндөрлөж шийдвэрээ гаргасан байна. Хуралдаанаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж Цэцийн гишүүдийн олонх үзсэн байна. Харин дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авснаар хүчин төгөлдөр болно. Харин УИХ хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг эцэслэн шийдэх юм.
Дунд суудлын хуралдааныг өнөөдөр өглөө 09.30 цагт эхлүүлсэн ч Цэцийн нэг гишүүн хралдааныг татгалзан гарснаар хойшлуулсан юм. Тодруулбал, Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж хуралдаанд оролцохоос татгалзсанаар үргэлжлүүлэх боломжгүй болсон. Харин түүний энэхүү үйлдэл нь хуралдаан бойкотлох анхны оролдлого боллоо хэмээн хуульчид дүгнэсэн юм. Шийдвэр гаргахаас өмнө Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг саатуулах, нөлөөлөх гэсэн оролдлого хэд хэдэн удаа гарсан. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор 2018 онд Цэцийн гишүүнээр томилсон Ц.Нанзаддорж хуралдааны бүрэлдэхүүнд бойкот хийсэн бол өчигдөр Ерөнхийлөгчийн талынхан эртнээс төлөвлөж, жигдэрсэн уриа лоозонтой жагсаал цуглааныг зохион байгуулж, шийдвэрт нөлөөлөхийг санаархсан. Гэтэл дунд суудлын өглөөний хуралдаан болж дууссаны дараа АН-ын “цаасан” дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүүн Б.Пүрэвдорж, А.Адьяасүрэн нар Цэцэд нөлөөлөхөөр оролдсон талаарх мэдээлэл хэвлэлээр гарсан. Тэдний зүгээс Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон гишүүдэд нөлөөлөл үзүүлэх ямар хувилбар байж болох талаар судлан хэрэгжүүлж эхэлсэн талаар цөөнгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Ийнхүү Цэцийн шийдвэрт хажуунаас нөлөөлөх оролдлогыг Ерөнхийлөгчийн талаас хэд хэдэн удаа гаргасан ч Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц хараат бусаар ажиллаж бие даасан шийдвэр гаргалаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ