Ховд аймгийн Мөст сумын 80 жилийн ой энэ сарын 18, 19-нд болсон. Харин наадмаар хүүхдүүдийг томчуудтай барилдуулсан гэх шүүмжлэл гарсан. Энэ талаар тус сумын Засаг дарга С.Баасандоржоос тодрууллаа. Тэрбээр “Манай сумын 80 жилийн ой тохиож буй учир 124 бөх барилдуулах чиглэл өгсөн юм. Гэтэл бөхийн тоо гүйцээгүй учир тухайн үед бөхийн холбооныхон барилдах сонирхолтой хүүхдүүдийг бүртгэсэн байсан. Манай сумын ЗДТГ-ынхнаас барилддаг хүн байхгүй. Үүнээс гадна өсвөр насныхны барилдаан болсон. Манай сумын наадмаар барилдсан болон морь унасан ямар ч хүүхэд бэртэж, гэмтээгүй” гэлээ.