Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Танка” буюу торгон дээр урласан шүтээн үзэсгэлэнг дэлгэлээ

“Танка” буюу торгон дээр урласан шүтээн үзэсгэлэнг аймгийн Музейн түр үзэсгэлэнгийн танхимд дэглэн олон нийтэд толилуулж байна. Танка гэдэг нь хавтгай, тавцан гэсэн утгатай төвөд үг бөгөөд бурхан шүтээн урлалын нэг төрөл юм. Танка зургийг монголчууд эртнээс шүтээн зураг, бурхны зураг гэхчлэн нэрлэж байв. Монгол шүтээн зургийн хэв маяг эртний Энэтхэг, хожуу Төвөдийн улбаатай шүтэлцэн Монгол гэх хэв маяг, өнгө, ур дүрслэл, уламжлалаа шингээн хөгжиж иржээ.
Торгон дээр урласан шүтээн үзэсгэлэнд аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор нандин 40 орчим шүтээн зураг, зээгт наамал үзмэрүүдийг дэглэсэн байна. Үзэсгэлэн ирэх 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ.


























скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ