Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сант сум аварга малчдын зөвлөгөөнөө зохион байгууллаа



Сант сумын удирдлагууд “Аварга малчин – Бидний манлайлал” малчдын зөвлөгөөнөө зохион байгууллаа. “Зуны сар дундаа орсон ч Сант сумын нутаг дэвсгэр гандуу, бэлчээрийн даац 4 дахин хэтэрсэн байгаа нь хөдөө аж ахуйн салбарт зайлшгүй анхаарал хандуулах ёстойг сануулж байна” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж зөвлөгөөнд оролцохдоо хэлэв.
Тиймээс ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэлээ эртхэн базаах, мал сүргээ тарга тэвээрэг авахуулах, чанаржуулах, эрүүлжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мал маллах уламжлалт арга ухааныг түгээн дэлгэрүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад идэвх санаачилгатай хандахыг малчдад уриалсан юм.
Сант суманд энэ жил 209 мянган толгой мал өвөлжүүлж, хаваржуулсан бөгөөд 110 мянга гаруй төл хүлээн аваад байна. Тус сумаас 2022 онд улсын аварга малчин нэг, аймгийн аварга малчин гурав, сумын аварга малчин 13, Алтан төлийн эзэн нэг төржээ.
Зөвлөгөөнөөр сум, орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, үйл ажиллагаа, төсөв хөрөнгө, бүтээн байгуулалтын мэдээллийг өгч, малчдынхаа санал хүсэлтийг сонссон байна. Тус сум энэ зун 7 дугаар сарын 10, 11-н й өдрүүдэд 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэх аж.





скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ