Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан тус аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төвд тус бүр 1, Цагдаагийн газарт 2, нийт 5 явуулын хяналтын байр хүлээлгэж өглөө. Тус ажил нь байгалийн гамшиг, гоц халдварт өвчний хариу арга хэмжээний үед төрийн алба хаагчдын ажлыг түргэн шуурхай болгох, тэдэнд ажиллах таатай орчин нөхцөл бүрдүүлэх зорилготой аж.
Явуулын байр нь нарны цахилгаан үүсгүүр, зуух зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслүүдээр тоноглогдсон ба дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой аж. Харин холбогдох санхүүжилтийг аймгийн Гамшгийн сангаас шийдвэрлэсэн байна.
Ийнхүү Баян-Өлгий аймгийн төрийн байгууллагууд нийтдээ 10 явуулын хяналтын байртай болж байна.