Хөвсгөл аймгийн хорин сумын 26 багийн Засаг даргад аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланмотоциклгардууллаа. Засаг захиргааны анхан шатны нэгж болох сум, багийн үйл ажиллагааг сайжруулж, бие даан хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засагдаргын үйл ажиллагааны хөтөлбөрт“Багийн хөгжлийг дэмжих цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан байна. Хөтөлбөрийн хүрээндбагийн хөгжлийг дэмжих төлөвлөгөөг боловсруулж,аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 91,0 сая төгрөгөөр 20 сумын 26 багийн Засаг даргад мотоцикл олголоо.
Мөн өнгөрсөн 4 дүгээр сард улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 11 сумын 25 багийн Засаг дарга, багийн эмчид мотоцикл олгосон байна. Багийн дарга, эмч нар унаатай болсноор төрийн үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай цаг алдалгүй хүрэх ач холбогдолтой гэдгийг Засаг дарга Ш.Идэрбаясгаланхэлж байлаа.