Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржантэй холбоотой бичлэг цахим сүлжээнд цацагдсан билээ. Тодруулбал, тус аймгийн Засаг дарга Д.Бауыржан нь олон нийтийн газар бусадтай маргалдан, эмэгтэй хүний биед халдлаа гэх утга бүхий.
Тэгвэл бид Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржантай холбогдож тодрууллаа. Тэрбээр “Энэ дүрс бичлэг эвлүүлэг бололтой. Зохион байгуулалттайгаар намайг харлуулж, гүтгэж байна. Би хэнийг ч зодож, гэмтээгээгүй. Би танхайн хэрэг хийгээгүй. Хэвийн ажлаа хийгээд л явж байна” гэлээ.