Баянхонгор аймгийн Баянхонгор суманд задгай ашигладаггүй агуулахын дээвэр нурж нэг хүн дарагдсан тухай дуудлагыг өчигдөр Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 500 метр зам туулан очиход иргэн Шын эзэмшлийн ашигладаггүй хуучин 20х8 метрийн хэмжээтэй агуулахад дотор засварын ажил хийж байсан 57 настай эрэгтэй агуулахын дээврийн бетон хийцтэй дам нуруунд дарагдаж, нас барсан байсныг гаргаж, цогцсыг тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.