Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Байнгын асаргаатай ахмадуудад “Явуулын үйлчилгээ”-г үзүүлж байна

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас байнгын асаргаа шаардлагатай ахмад настнуудад зориулсан "Явуулын үйлчилгээ"-г 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус үйлчилгээ нь байнгын асаргаанд байдаг ахмад настны асаргаа сувилгааг сайжруулах, тэдний асран хамгаалагч нарыг чадваржуулах, сэтгэл зүйн зөвлөгөө болон амьдрах орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Өнгөрсөн хоёр жил нийт 40 гаруй иргэнд явуулын үйлчилгээг үзүүлсэн байна. Тодруулбал, гэрээр асаргаа сувилгаа хийх, эмнэлгийн анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар асран хамгаалагч нарт нь зааж сургасан байна. Мөн тухайн иргэнд ариун цэврийн үйлчилгээг гэрт нь хэрхэн хийх талаар үзүүлж мэдээлэл зөвлөгөө өгсөн байна.  Явуулын үйлчилгээний нээлтийг цахимаар зохион байгуулж, энэ онд Тосонцэнгэл, Түнэл, Арбулаг, Мөрөн сумын 43 ахмад настныг хамруулахаар сонгон "Оюуны чадамж хөгжил" ТББ-аар гэрээлэн гүйцэтгүүлж байгаа ажээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ