Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Швейцарын хөгжлийн агентлагаас Архангайд хэрэгжүүлсэн төслүүдийн явцтай танилцаж байна


Швейцарын хөгжлийн агентлагийн Азийн хэлтсийн хөтөлбөрийн менежер Сузанн Амслер, ШХА-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дэд дарга Бенуа Мейэр Биш, хөтөлбөрийн зохицуулагч Л.Золзаяа нарыг аймгийн Засаг дарга М.Батжаргал хүлээн авч уулзав.
Албан айлчлалын зорилго нь Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Архангай аймагт хэрэгжсэн болон одоо үргэлжилж байгаа төслийн үр дүн, үйл ажиллагааны явцтай танилцах, мониторинг хийх юм.
Засаг дарга М.Батжаргал уулзалтын эхэнд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр Архангай аймагт хэрэгжсэн төслүүд болох Ногоон алт, Нийгмийн эгэх хариуцлага /Мasam төсөл/, Тогтвортой хөгжлийн боловсрол, Тогтвортой амьжиргаа төслүүдийн үйл явц, олон нийтэд хүрсэн үр өгөөжийн талаар мэдээлэл хийж, талархал илэрхийллээ. Түүнчлэн “Цахим Архангай” үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцууллаа.

Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дэд дарга Бенуа Мейэр Биш:
-"Цахим Архангай" хөтөлбөрт туссан цахим боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбаруудын ажил анхаарал татаж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа цахим шилжилттэй уялдаад орон нутагт бодлогоо зангидаад явж байгаа нь сайн байна. Үйл ажиллагааны хөтөлбөрт манай талаас хэрхэн оролцох, ажлаа уялдуулах талаар бид танд санал хүргүүлэх болно. Сангийн яамнаас танай аймгийн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг авч хяналт хийсэн. Өмнөх жилүүдээсээ өссөн үзүүлэлттэй гарсан. Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд сумдынхаа орон нутгийн хөгжлийн сангийн ололт амжилтаар туршлага судлуулах ажил зохион байгуулсан нь ч мөн сайн жишиг юм" гэв.
Швейцарын хөгжлийн агентлагийн ажлын баг хоёр өдрийн турш Архангай аймагт ажиллана. Тус байгууллагаас санхүүжсэн төслүүдийн үйл явцын тайлан, өдөрлөг өнөөдөр, маргааш /4 сарын 25,26-нд/ 2 дугаар сургууль болон Ихтамир суманд болох юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ