Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Бөхлөө гэх газар өчигдөр 11:22 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдөлсөн тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар иүүлсэн байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй хэмээн ОБЕГ-т мэдээлжээ.