Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн Нарийний-Аараг гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 245 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/-т, Ө-45°34’12.0″ , У-98°22’48.0″ дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 00:34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 00:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.