Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хэнтийд эрчим хүчний хэмнэлттэй эко хаус барина


Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал нар нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг Дэнжийн 1000-ын гэр хороололд барьж буй эрчим хүчний хэмнэлттэй жишиг хотхоны ажлын явцтай танилцлаа. Төслийн гүйцэтгэгч “Hybrid house” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ Дэнжийн 1000-д буюу гэр хороолол дунд барьж буй эрчим хүчний хэмнэлттэй, эко хаусны жишиг хотхоны талаар танилцуулж, давуу талуудыг онцлохын зэрэгцээ агаар, хөрсний бохирдлоос хурдан салах боломжтой технологи гэдгийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавт танилцууллаа.

Хоёр айлын хашааны газарт барьж буй долоон айлын эрчим хүчний хэмнэлттэй, эко хаусны жишиг хотхон нь гүний цэвэр устай, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн дахин ашиглах боломж бүхий цэвэрлэх байгууламжтай, үерийн болон бохир ус зайлуулах нэгдсэн системтэй, 100 хувь нарны илчийг өөртөө шингээн халаах технологи бүхий мини хотхон юм. Өнөөдрийн байдлаар дотор, гадна тохижилтыг хийж, айлууд нүүж ороход бэлэн болжээ. Энэхүү жишиг хаусны хотхон нь -40 хэм хүртэл хүйтэнд халаагуур ашиглахгүй, гал түлэх шаардлагагүйгээр дулаан өвөлжих шийдэл бүхий байшин барих технологийн шийдэл гэдгээрээ олны анхаарлыг татаж байгаа юм. Уг технологийг эх орондоо нутагшуулах, иргэдээ дулаан орон байраар хангах зорилго бүхий төсөлд “ТОСК” ТӨХХК хамтран оролцож байгаа бөгөөд цаашдаа төслөө улам сайн хэрэгжүүлэх, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал орон нутагт уг төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой талаар онцлон тэмдэглэж байв.

Ташрамд дурдахад, “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан бөгөөд үүний хүрээнд “ТОСК” ТӨХХК нь Хэнтий аймгийн иргэдэд зориулсан орон сууцны хороолол барьж, ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьж, ашиглалтад оруулах ажил дээр харилцан туслалцаж, хамтран ажиллахаар боллоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ