Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тээврийн зардал 26,5 хувиар нэмэгджээ



Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс  тус аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 3 дугаар сарын танилцуулгыг гаргалаа. Судалгаанаас харахад аймгийн хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 12,1 хувиар өсжээ. Хэрэглээний үнийн индекс өсөхөд тээвэр 26,5 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа 23,1, хүнсний бараа, ундаа, ус 13,6 хувь өссөн нь тус тус нөлөөлсөн байна.
Түүнээс гадна гэр ахуйн бараа, тавилга 11,8, хувцас, бөөс бараа 11,7, орон сууц, ус, цахилгаан, түлш 10,2, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ  4,3 хувиар өсжээ.
Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөхөд суурь үнэ болох бензин, шатахууны үнэ өссөн, валютын ханш нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ