Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийгмийн халамжтай холбоотой өргөдөл зонхилжээ



Энэ оны эхний улирлын байдлаар аймгийн хэмжээнд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 5820 санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг ирүүлжээ. Үүнээс 94.9 хувь буюу 5508 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байна.  
Тодруулбал, аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт 82 санал, хүсэлт, өргөдөл, гомдол, Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагт 4720, сумдын Засаг даргын Тамгын газарт 1018 санал, хүсэлт, өргөдөл, гомдол иржээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газарт бичгээр 82 өргөдөл ирснээс 56 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 17 өргөдөл гомдлыг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Нийт ирсэн өргөдлийг агуулгаар нь ангилж үзвэл ажил хүссэн 14 , гэр хүссэн 1, газрын асуудлаар 8, мөнгөн тусламж хүссэн 12, бусад асуудлаар 35 өргөдөл, хүсэлт ирсэн байна.
Харин аймгийн хэмжээнд ирсэн нийт өргөдөл, гомдлын хамгийн их буюу 36.2 хувийг нийгмийн халамжтай холбоотой асуудал, түүний дараа тусламж дэмжлэг хүссэн өргөдөл 14 хувийг эзэлжээ. Гэр хүссэн болон иргэний бүртгэлтэй холбоотой асуудлууд нийт өргөдлийн хамгийн бага буюу 0.4 хувь байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ