Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах аян өрнүүлнэ


Аймгийн ЗДТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө ажилладаг зургаан төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.
Тухайлбал, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллага, “Арвайхээр тэргэнцэртэй иргэдийн холбоо” ТББ, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Өвөрхангай дахь салбар, “Гэгээн мандал наран” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс гэрээ байгууллаа.
Мөн гэрээний хүрээнд хийх ажлын мэдээллийг солилцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх эерэг хандлагыг нийгэмд төлөвшүүлэх, тухайн иргэдийн идэвх оролцоог дэмжих зорилгоор ирэх 7 хоногоос эхлэн “Тэгш боломж” аяныг зохион байгуулахаар боллоо. Аян 7 дугаар сарыг хүртэл үргэлжлэх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй бүтэц, орчныг бий болгох, ажлын байраар хангах, төрийн байгууллагуудаар хүлээлтгүй үйлчлүүлэх эрхзүйн зохицуулалт хийх зэрэг олон ажлыг төлөвлөөд байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ