Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ойрын өдрүүдэд хур тунадастай, шуургатай байхыг анхааруулав



Энэ сарын 14-нд Баянхонгор аймгийн нийт нутгаар, 15-нд уулархаг нутгийн зарим газраар цас, нойтон цас, 16-нд говийн нутгаар цас, бороо орно. Салхи 14, 15, 16-нд говийн нутгаар 10-12м/с, зарим үед 18м/с давж ширүүсч явган цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 17-ноос бага зэрэг дулаарч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан,  Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө  1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх аж.
Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг аймгийн Онцгой байдлын газраас мөн анхааруулав.
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулахыг зөвлөлөө. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр өглөө 08.00 цагийн байдлаар Баянхонгор 16 см, Галуут, Байдраг 0 см,  Шинэжинст, Жинст 2 см, Богд, Гурванбулаг, Баянговь, Баян-Өндөр 1 см, Байдраг, Баянлиг 0 см, Шаргалжуут 8 см, Бөмбөгөр 4 см, Эрдэнэцогт сум 13 см цасан бүрхүүлтэй байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ