Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ойрын өдрүүдэд салхи шуургатай байхыг анхаарууллаа

Ойрын өдрүүдэд Баянхонгор аймгийн ихэнх нутгаар салхи шуургатай байхыг аймгийн УЦУОШГ-аас анхаарууллаа. Тодруулбал, энэ долоо хоногийг дуусталх хугацаанд говийн нутгаар салхи шуурга ихтэй, цаашдаа сэрүүсч хүйтрэх юм байна.
1-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орох бол 2, 3-нд нийт нутгаар 12-14м/с, зарим үед 18-20м/с давж ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11м/с. 
Цаашдаа сэрүүсч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байх аж. Харин говийн нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Ирэх сарын 4-нөөс эрс хүйтэрнэ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ