Дорноговь аймгийн Мандах сумын Богдын хошуун хонд гэх газарт нүүрс олборлохоор очсон “Түмэн айл инвест” компанийг нутгийн иргэд эсэргүүцэж буй. Гэтэл тус компанийнхан малчдад хүч хэрэглэж, гарыг нь мушгиж, хүлж танхайрсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ аймгийн Засаг даргатай ярьж, ажлын хэсэг гаргажээ. Ажлын хэсэгт Аймгийн мэргэжлийн хяналын газар, БОАЖГ, Цагдаа, мэргэжлийн хяналтын албан тушаалтнууд багтсан байна.
Тиймээс "Түмэн айл инвест" компанийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас холбогдож ажлын хэсэг ажиллах хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг өгчээ.