Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мал, амьтны гоц халдварт өвчний эсрэг яаралтай дархлаажуулалтын сарын аяныг эхлүүлнэ



Улсын онцгой комиссын 2 дугаар тогтоолын дагуу Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг яаралтай дархлаажуулалтын сарын аяныг орон даяар 2022 оны дөрөвдүгээр сарын 18-наас эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын тархалтыг зогсоох, эрсдэлийг бууруулах зорилгоор “Орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн сарын аян”-ыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Тодруулбал, хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх аж.
Хорио цээрийн дэглэмд шилжүүлсэн сумдын мэргэжлийн ангийг томилон ажиллуулах хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллуулах
Хорио цээрийн онцгой дэглэм тогтоосон хугацаанд бүх төрлийн тээврийн хэрэгсэл, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих ажлыг зохион байгуулах
Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт орох, гарах гол зам, гүүр дээр ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шалган нэвтрүүлэх түр хяналтын цэг байгуулж ажиллах
Хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт ажиллаж байгаа хүмүүсийг орон байр, хүнс, хоол зэрэг нэн шаардлагатай зүйлсээр хангах арга хэмжээг холбогдох яам, газар, нутгийн захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэх, хүн, малд шаардлагатай эм, тариа, био бэлдмэлийг хүргэх ажлыг шуурхай зохицуулж байх
Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газарт халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцас, хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Отор нүүдлийн зорилгоор аймаг дамжсан малын шилжилт хөдөлгөөнийг зогсоож Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгожээ.
Эх сурвалж: Мал эмнэлгийн ерөнхий газар
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ