Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Орон нутгийн иргэдээ өдөр бүр шинэ өндгөөр хангаж эхэллээ



Баруун-Урт суманд “Баялаг” өндөгний үйлдвэр ажиллаж байна. Ингэснээр орон нутгийн иргэдээ өдөр бүр шинэ өндгөөр хангаж эхэллээ. Тус үйлдвэр өнгөрсөн хоёрдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Эднийх 2500 тахиатай, өдөрт 2000 орчим өндгийг борлуултад гаргах боломжтой аж.

Өндөглөгч тахианы фермер манай аймагт думтаг бас хамгийн хэрэгцээтэй байгааг олж харсан. Гурван жилийн өмнөөс бизнес санаагаа олж судлаад, бүтээн байгуулалтын ажлыг нэг жил гаруйн хугацаанд хийсэн. Одоогоор үйл ажиллагаа яг жигдрээд явж байна. Өндгөө худалдаанд гаргаад нэг сар болж байгаа. Хамгийн гол нь бид эрүүл, чанартай дээрээс нь өдөр бүр шинэ өндгөөр орон нутгийн хэрэглэгчдээ хангахыг зорьсон. Тиймээс "Баян фит" тэжээлийн үйлдвэрийн бүрэн найрлагат тэжээлээр тахиагаа тэжээж борддог учир өндөгний чанарт ямар ч асуудал байдаггүй гэж "Баялаг" өндөгний үйлдвэрийн менежер Г.Мөнхцолмон ярилаа.
Өндөгний үйлдвэрээс гарах үнэ ширхэг нь 380 төгрөг бөгөөд орон нутгийн худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд өндгөө нийлүүлж байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ