Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байна


Аймгийн Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрхзүйн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор “Итгэвэл шалгая” аяныг өрнүүлж байна.

Энэ төрлийн гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаа ба Өвөрхангай аймгийн хэмжээнд 2021 онд 53 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 43 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Дээрх гэмт хэрэг иргэдийн эрхзүйн мэдлэг дутмаг, цахим орчин дахь сүлжээний бизнес, худалдан авалт ихэссэнтэй холбоотойгоор өсөх хандлагатай байгаа аж.
Иймд иргэд, олон нийтэд хууль зүйн мэдлэг боловсрол олгох, сургалт сурталчилгаа явуулах нөлөөллийн аяныг зохион байгуулж, 17 мянга орчим хүнд мэдээллийг хүргэжээ. Гэвч энэ тоо хангалтгүй бөгөөд төрийн байгууллагууд, хуулийн этгээдүүд, хувийн аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулж, нэг ч гэсэн иргэнийг хохирохоос хамгаалах шаардлагатай байгааг аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнх-Эрдэнэ хэллээ.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ