Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Буянт сум “түмэн адуу”-тай болжээ


Мал аж ахуй, газар тариалан хослуулан эрхэлж байгаа Буянт сумынхан 2021 оны жилийн эцсээр 218785 толгой мал тоолуулсан. Үүнээс 12 мянга гаруй адуу тоолуулж, түмэн адуутай сум болжээ.  Энэ жил Ховд аймагт шинээр аймгийн аварга малчин, саалчин, тариаланч цолны болзол хангасан иргэдэд шагнал гардуулах үйл ажиллагаа эхэллээ.

Б.Бямбадорж: Монгол адууны үүлдэр угсааг хамгаалах нь чухал 

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн уяач Б.Бямбадорж “Аймгийн алдарт уяач” цол хүртлээ. Тэрбээр 1986 онд 10 дугаар анги төгсөөд малчин болсон бөгөөд бага насандаа аав, ахыгаа даган морь сонирхож эхэлснээр 30 гаруй жил болж байна. 
Ахмад үеийнхний туршлагаас суралцаж ирсэн тэрбээр Жаргалант уул, Хар ус нуурыг түшиглэн “Замъяан адаг” гэх газар хаваржиж байгаа бөгөөд энэ л нутагтаа шандаст хурдан хүлгүүдээ сойж, аймаг, бүсийн наадам, томоохон ойн баярт оролцож, 10 гаруй айраг, түрүү авчээ.
Түүний аав Э.Бүсжав нутаг усандаа жороо морьт Уужаа хэмээн нэрлэгдэж, бор зүсмийн хурдан жороо морьдоор адуун сүргээ бүрдүүлж ирсэн нь аймгийн алдарт уяач Б.Бямбадоржийг жороо моринд илүү сонирхолтой, хайртай болоход нөлөөлсөн. 1994 онд аймгийн наадамд тус уяачийн галаас дөрвөн жороо морьж уралдуулж, амжилт гаргаж байсан түүхтэй.  
Монгол адууны удмын санг хамгаалах, тэр дундаа жороо морины угшилд анхаарах цаг болсныг энэ үеэр тэрбээр онцоллоо.   
Монгол түмний малч уламжлалыг түгээн дэлгэрүүлж, дөрвөн цагийн эргэлтэд уйггүй хөдөлмөрлөж яваа Буянт сумын малчид 12 мянга гаруй адуу тоолуулж, түмэн адуутай болж байгаа энэ цаг үед “Аймгийн алдарт уяач” цолтон шинээр тодорч байгааг нутгийн иргэд билэгшээж байлаа.
                        Буянт сумын малчин Б.ГантөмөрийнхАймгийн аварга малчин өрхболлоо

Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын баг Ховд аймгийн Буянт сумаас тодорсон  аваргуудад шагналыг нь гардуулан өглөө.
Энэ жил Буянт сумаас шинээр төрөн гарсан “Аймгийн аварга малчин өрх” гурав байна. Тэдний нэг бол Буянт сумын Нарийн гол багийн малчин Б.Гантөмөрийнх.
Буянт сумын Нарийн гол баг нь 170 гаруй малчин өрх, 63200 толгой малтай.
Тус багийн нутаг, Хар ус нуур, Ховд голыг түшиглэн “Уужмийн ам” хэмээх газар хаваржиж байгаа малчин Б.Гантөмөр, түүний гэргий Р.Хишигжаргал нар 20 гаруй жил мал маллаж байна.
Эднийх 1400 гаруй толгой малтай. Энэ жил 300 гаруй төл мал авахаас одоогийн байдлаар 20-30 хувь нь төллөсөн байна.
Мөн малынхаа үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч Увс аймгийн Өлгий сумаас улаан ямаа, Сэлэнгэ аймгаас халзан бух, Хэнтий, Дорнодоос азарга адуу авч, үржилд сайжруулагчаар ашиглаж байгаа нь зохих үр дүнгээ өгчээ.
Эднийх жилдээ 100 гаруй км отор нүүдэл хийх замаар бэлчээрээ хамгаалж, буурь сэлгэдэг байна.  Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр залуу малчинг дэмжин малжуулжээ.     
Мөн аймгийн аварга малчин Б,Гантөмөрийнх жилдээ 30 гаруй тонн хадлан бэлтгэж, гэр бүлийн хэрэгцээнд ашиглахаас гадна зэргэлдээх аймаг, сумдад борлуулдаг аж.
П.Наранцэцэг “Ховд аймгийн аварга саальчин” цолоор энгэрээ мялаалаа

Ховд аймгийн хэмжээнд 2021 онд “Аймгийн аварга саальчин” цолоор долоон эмэгтэй шалгарсны нэг нь Буянт сумын Нарийн гол багийн саальчин Пүрэвийн Наранцэцэг юм.
Түүний ажлын гараа 1988 оноос эхлэлтэй бөгөөд нөхөр Ч.Нямдаваагийн хамт 30 гаруй жил мал маллаж, дөрвөн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ сүү цагаан идээ боловсруулан зах зээлд нийлүүлэх замаар өрхийн орлогоо нэмэгдүүлж байна. Ингэхдээ жилд дунджаар 250-300 кг ааруул бэлтгэдэг бөгөөд зуны улиралд өдөрт 200 литр сүү сааж, эрүүл эко бүтээгдэхүүн боловсруулж байна.
Саальчин П.Наранцэцэг энэ жил Буянт сумын Нарийн гол багаас тодорсон анхны “Аймгийн аварга саальчин” болж байгаагаараа онцлогтой.
                                               Т.Ержаныгэр бүл “Аймгийнаварга тариаланч” боллоо

Энэ жил Ховд аймгаас Улсын аварга тариаланч гурав, Аймгийн аварга тариаланч ес тодорсон. Үүний нэг бол Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Т.Ержан,түүний гэргийА.Харгаул нар юм.
Тэд 1986-1995 онд “Алтайн бүсийн хүрээлэн”-д ногоочин, цэцэрлэгчээр ажиллаж байсан төдийгүй анх өрхийн тариалалт эрхлэхдээ 2.5 га талбайг ашиглаж байжээ.Тэгвэл өдгөө хүүхдүүдтэйгээ хамтран 10 га талбайд төмс, хүнсний ногоо тарьж, жилдээ 100 болон түүнээс дээш тонн ургац хураан авч,  хэрэглэгчдэд эрүүл, эко хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байгаагаа онцлон хэллээ.
Мөн улаан лооль,  шар манжин, лууван, сармис, хар вандуй, төмсний үр, сорт зэргийг өөрсдөөболовсруулангарган авч, тариалалтынажилдаа ашиглажбайгаа юм.
Аймгийн аварга тариаланч Т.Ержан залуу өрхийг дэмжин, ногоо тарих арга аргачлалаа зааж, сургаж байгаа бөгөөд таван хүүхдээ ногоочин болгожээ. 

                             Малчин Б.АлтансүхийнхАймгийн аварга малчин өрх”-өөр тодорлоо

Ховдаймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын багэнэ өдөрБуянт сумын Наранхайрхан багийн“Ухаа овооны арын худаг”хэмээх газартхаваржиж байгаамалчинБ.Алтансүхийнд зочилж, шагналыг нь гардуулан өгөв.  
Б.Алтансүхийн аав П.Баатар нь 2004 онд аймгийн аварга малчин болж байсан бол өдгөө 18 жилийн дараа хүү ньийнхүүаймгийн аварга малчин болсондоо баяртай байлаа.
Үе удам залган 10 гаруй жилийн хугацаанд мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа малчин Б.Алтансүх, түүний гэргий Ч.Отгончимэг нар 2013 оноос эхлэн 1000-с дээш толгой мал тоолуулж байна.
Эднийх жил бүр “Ихэн хужирт” гэх газарт зусч, “Өвөр дөрвөлж”-д өвөлждөг.
Тус малчин бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, малдаа тарга, хүч авхуулах зорилгоор жилд дунджаар 100 гаруй км отор нүүдэл хийж байна.
Мөн Дорнодын илүү нугаламтай хуц, Увс аймгийн Өлгий сумын улаан ямаа, Сүхбаатараас адуу авч, үржилд ашиглан мал сүргийнхээ үүлдэр угсаа, чанарыг сайжруулж байна.
Аймгийн аварга малчин Б.Алтансүх нь дөрвөн өрхийг малжуулсан бөгөөд нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, хоёр туслах малчинг цалинтай ажиллуулж байгаа аж.  
Тус малчин өрх энэ хавар 450 гаруй төл мал хүлээн авахаас одоогийн байдлаар мал төллөлт 50 орчим хувьтай үргэлжилж байна.
Малчин Б.Алтансүхийн тухайд энэ жил “Аймгийн аварга малчин” цолны болзол хангаснаар Наранхайрхан багийнхаа тав дахь аваргаар нэрлэгдэх боллоо. 
А.Давлетхан гурван үеэрээ малч удамтай

Аймгийн аварга малчин цолны болзол хангасан Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн малчин А.Давлетхан,түүний гэргийМ.Жумаахан нар шагналаа гардан авлаа.
Буянт гол, сүрлэг өндөр уулсыг түшиглэн нутаглаж байгаа малчин А.Давлетхан 1456 толгой малтай.
Сүүлийн дөрвөн жил дараалан 1000-с дээш толгой мал тоолуулж байгаа тус малчин өрх энэ жил 400 гаруй төл мал авахаас өнөөдрийн байдлаар мал төллөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна.
Тэрбээр гурван хүнийг малжуулсан бөгөөд Алтай сумаас шилмэл хуц, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас ноолуурын чиглэлийн ухна авч, малынхаа үүлдэр угсаа, чанарыг сайжруулан ажиллаж буй.
Малчин А.Давлетханы аав З.Авик 1988 онд аймгийн аварга малчин болж байсан бол түүний хадам аав Т.Мархабаа 1982 онд мөн л аймгийн аварга малчин цол хүртжээ.
Тэрбээр гурав дахь үеийн удам залгасан малчин бөгөөд таван хүүхдийнхээ хоёрыг нь мөн малчин болгоод байна.
Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг баг 81 малчин өрхтэй. Өгөөж баян нутагтаа малчин түмнээ манлайлан, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэн ажиллаж, сум орон нутгийнхаа хөгжилд тодорхой дэмжлэг үзүүлж яваа А.Давлетхан ийнхүү Цагаан эрэг багийнхаа 11 дэх аваргаар тодорлоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ