Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны хүрээнд 3-р сарын 26-нд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ" арга хэмжээ болно


Олон Улсын Эдийн Засгийн Хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс зохион байгуулдаг хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой “Дэлхийн мөнгөний долоо хоног-2022” аян нь 10 дахь жилдээ дэлхий нийтээр тэмдэглэж байгаагаараа онцлог болж байна. Энэ жил “Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээе” уриатайгаар тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улс 2013 оноос уг аянд нэгдсэн юм.
Тэгвэл уг аяны хүрээнд Монголын банкны холбооLET'S RUN Mongolia CLUB хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3.5 км-ийн ойрын зайн БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ-ийг зохион байгуулахаар болжээ.
Бүх нийтийн гүйлтэд оролцохдоо иргэд гүйхэд тохиромжтой бэлтгэлийн хувцастай хүрэлцэн ирж, зохион байгуулагчдын зүгээс тараах уралдааны стикерийг наалган, бүртгүүлснээр оролцох юм.
Мөн энэхүү арга хэмжээний үеэр дуучин ThunderZ, дуучин Гантулга уран бүтээлээ хүргэж, АХА тэмцээн, банкуудын асрууд ажиллаж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан, зөвлөгөө мэдээлэл өгөх юм.
 
Санхүүгийн боловсролыг www.sankhuugiinbolovsrol.mn веб хуудаснаас авах боломжтой.



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ