Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төв аймгийн залуучуудын холбооны тэргүүнээр Б.Билгүүнийг батламжиллаа


Төв аймгийн залуучуудын холбооны чуулган энэ сарын 9-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус аймгийн залуучууд чуулганаараа аймгийн залуучуудын холбооны Тэргүүн болон бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн батламжилж 2022 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцсэн юм. Хуралдаанд Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Хүндэт ерөнхийлөгч Д.Гантулга, Хариуцлагын хорооны дарга Э.Хишигбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш, аймгийн Засаг даргын Орлогч Ц.Буманбуян, Зуунмод хотын захирагч Ч.Сарангэрэл болон Монголын Залуучуудын Холбооны Гүйцэтгэх хорооны гишүүд, 27 сумын залуучуудын холбооны төлөөлөл оролцжээ.

Төв аймгийн залуучуудын холбооны Тэргүүнээр 2021 оноос эхлэн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Билгүүнийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батламжилсан бол Салбар хороо, клуб, орон нутаг хариуцсан Дэд тэргүүнээр М.Ренчин-Очир, Жендер, тэгш эрх, нийгмийн бодлого хариуцсан Дэд тэргүүн А.Алтансувд, Улаанбаатар дахь салбар холбоо хариуцсан Дэд тэргүүнээр Д.Оюундарь, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого хариуцсан дэд тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ, Сургалт, судалгаа, спорт, боловсрол, соёлын асуудал хариуцсан Дэд тэргүүн О.Эрхэмбаатар, Гишүүнчлэл, гадаад, дотоод харилцаа хариуцсан Дэд тэргүүн А.Мөнгөнбаяр нар сонгогдлоо. Мөн төв аймгийн залуучуудын холбоо 19 тэргүүлэгчээ батламжилжээ.

Тэргүүлэгчдээр: Н.Ариунбаяр, Н.Нямболд,Г.Ундрахбаяр, Д.Тэмүүлэн, Б.Пүрэвгарам, Д.Бат-Эрдэнэ,Э.Цогбаяр, Э.Даваа-Эрдэнэ, Г.Оргил, Н.Уранчимэг, Н.Цэдэндорж, Н.Жаргалбаяр, Б.Ганзориг, Б.Санжаа, А.Шинэбаяр, Л.Бат-Оргил, М.Өлзийцэцэг, Г.Гантулга, А.Энхболд нар сонгогджээ.





скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ