Автомашины зогсоолын улмаас маргалдсан иргэд нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах .......... хотхоны гадна талбайд хүн нас барсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад энэ сарын 12-ний өдрийн 08:23 цагт тус байранд оршин суух хаягтай 57 настай эрэгтэй Б нь тус хороололд оршин суух хаягтай 38 настай эрэгтэй Ч-тэй автомашины зогсоолын улмаас маргалдаж хохирогчийг гараараа боож, унаган зодож амь насыг нь хохироосон байжээ. Уг хэргийг үйлдсэн этгээдийг цагдан хориод байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст материалжуулан шалгаж байна.