Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдаан эхэллээ


Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдаан гуравдугаар сарын 14-нд эхэллээ. Энэ удаагийн хуралдаан Нутгийн удирдлагын байгууллагын гол баримтлах хууль буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /МУЗЗНДНТУТХ/-ийг шинэчлэн баталсантай холбогдуулан болж байгаа нь онцлог аж.
Өөрөөр хэлбэл өмнөх хуулиар хурлын чөлөөт цагт хурлын бүрэн эрхийг тэргүүлэгчид гүйцэтгэж байсан бол шинэчилсэн хуулиар Тэргүүлэгчдийг татан буулгаж “Зөвлөл” гэдэг бүтэцтэй ажиллахаар болжээ.
Хуралдаанаар шинээр ИТХ-ын Зөвлөл байгуулах, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-ийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах, газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авах, аймгийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн батлах, нөхөн сонгуулийн тов зарлах зэрэг олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ