Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ИТХ-ын зөвлөл байгуулна



Булган аймгийн ИТХ-ын хуралдааныг ирэх даваа гарагт хуралдуулахаар аймгийн ИТХ-ын даргын захирамж гарлаа. Уг хуралдаанаар аймгийн ИТХ-ын зөвлөл байгуулах, хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ИТХ-ын зөвлөл ажиллах юм. УИХ-ын намрын чуулганаар ИТХ-ын зөвлөлийн ажиллах журмыг баталсан бөгөөд ирэх сарын 1-нээс эхлэн мөрдөх юм гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ