Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мөсөн хотхоныг Хөвсгөл нуураа хайрлан хамгаалах сэдвийн дор урлаж байна



“Хөх сувд-2022” мөсний баярыг 3 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд 20 дахь жилдээ “Цэнгэгээс цэнгэг, цэврээс цэвэр” уриан дор зохион байгуулна.
Мөсний баярыг зорин ирж буй иргэдийн хамгийн их сонирхдог зүйл бол мөсөн хотхон юм. Энэ жил мөсөн хотхоныг Хөвсгөл нуураа хайрлан хамгаалах сэдвийн хүрээнд Улаанбаатар хотоос 4 баг, Увс аймгаас 1 баг, Хөвсгөл аймгаас 10 баг нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй урлаж байна. Өнөөдрийн байдлаар мөсөн хотхоны бүтээн байгуулалт 70 хувьтай байна. Үлдсэн өдрүүдэд бүрэн хийж дуусгах боломжтой гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, Мөсний баярыг зохион байгуулах комиссын дарга М.Хуягбаатар мэдээллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ