Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс энэ сарын 9-10-ны өдрүүдэд сумдын санхүүгийн албаны болон төсөвт байгууллагын нягтлан бодогч нарт сургалт хийлээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, зорилттой уялдуулан төсвийн байгууллагын төлбөр тооцоог цахимжуулах, ажлын ачааллыг бууруулах, хүнээс хамаарах алдаа, зөрчлийг арилгах зорилгоор “Төрийн сангийн портал систем”-ийг хөгжүүлж байгаабөгөөд энэ хүрээнд төсөвт байгууллагын нягтлан нарт мэдээлэл өгчээ.
Уг сургалтыгСангийн яамны төслийн зөвлөх Э.Намуунаатай хамтран танхим болон цахимаар 3 үе шаттай зохион байгуулсан ба танхимаар 73, цахимаар 76 нягтлан бодогч хамрагдлаа.