Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нэмэлт автобус гаргаж 1215 оюутныг Улаанбаатар хотод хүргэлээ



Монгол Улсын Засгийн газраас их, дээд сургуулиудын хичээлийг энэ сарын 14-ний өдрөөс эхлүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих зорчигчдын тоо эрс нэмэгдсэн байна.
Баян-Өлгий аймгийн хувьд ердийн үед нийслэл хот руу өдөрт 1, 2 автобус гардаг байсан. Харин өнгөрсөн өдрүүдэд энэ тоо 13-14 автобуст хүрсэн байна. Их, дээд сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарснаас хойш нэмэлт автобус гаргаж, 24 автобусаар 1215 оюутныг Улаанбаатар хотод, 3 автобусаар 125 оюутныг Говь-Алтай аймгийн Алтай хотод тус тус хүргэжээ.
Харин одоо зорчигчдын хөдөлгөөн багассан тул нийтийн тээвэр хэвийн горимын дагуу үйлчилж эхэлсэн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ