Бүгд Найрамдах Казахстан Улсаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 2 оюутнаас коронавирусний халдвар илэрчээ. Ийнхүү Баян-Өлгий аймагт цар тахлын зөөвөрлөгдсөн нийт тохиолдлын тоо 14 болж байна.
Тодруулж хэлбэл, Казахстан Улсаас 44 оюутан Улаанбаатар хотод ирж, тэнд 7 хоног тусгаарлагджээ. Тусгаарлалтын хугацаа дуусаж, энэ сарын 21-ний өдөр 2 автобусаар Өлгий хотод ирэхэд хоёроос нь халдвар илэрч, PCR шинжилгээгээр батлагдсан байна. Тийм учраас үлдсэн 42 оюутныг нэгдүгээр харьцагч гэж үзэж, Тусгаарлах байранд ажиглалтад авчээ. Ажиглалтын хугацаа нь энэ сарын 28-ны өдөр дуусах аж.
Харин халдвартай оюутнуудыг аймгийн Ковидын эмнэлэгт эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь хөнгөн байгаа ажээ.