Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ирэх сарын 6-ны өдрөөс хүйтний эрч бага зэрэг суларна


Өнөөдөр 08.00 цагт Ховд аймагт агаарын температурын хувьд хамгийн хүйтэн нь Цэцэг суманд -40°С, хамгийн дулаан нь Алтай суманд -24°С хүйтэн байлаа. Энэ сарын 31-ний өдрийн 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээнээс үзэхэд Ховд аймгийн нутгаар өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр байна.  Агаарын температурын хувьд Цэцэг сум, Их нууруудын хотгорын сумдад 22-27 градус хүйтэн, бусад сумын нутгаар 14-19 градус хүйтэн байх төлөвтэй.
Ирэх хоёрдугаар сарын 6-ны өдрөөс хүйтний эрч бага зэрэг суларна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Ховд аймгийн нийт нутгаар одоо цасан бүрхүүлтэй байна. Жаргалант, Зэрэг, Манхан, Дарви сумын нутгаар хамгийн их буюу 5-6 см, Мөнххайрхан, Мөст, Дуут сумын нутгаар хамгийн бага буюу 0-1 см цастай байна.   
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ