Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шүлхийтэй холбоотойгоор 16 аймгийн 154 голомтод хорио цээрийн дэглэм тогтоожээ


Шүлхийн нөхцөл байдал ямар байгаа талаар Мал эмнэлгийн Ерөнхий газраас тодрууллаа. Өчигдөр буюу энэ сарын 17-ны өдрийн /2022.01.17/ байдлаар 16 аймгийн 97 сумын 154 голомт хорио цээрийн дэглэм тогтоосон, 11 аймгийн 11 сумын 51 голомт хязгаарлалтын дэглэмтэй байгаа аж.
Түүнчлэн 15 аймгийн 83 сумын 165 голомт хорио цээрийн дэглэм бүрэн цуцлаад байна.
Шүлхийн вакцинжуулалт ямар шатанд яваа талаар тодруулахад “Шүлхий өвчний эсрэг 12 мянган тун вакциныг ОХУ-аас татан авах үйл ажиллагаа хийгдэж байна. Зарим нэг асуудлаас болж, товлолт хугацаанаасаа оройтож байгаа. Тандалтаар жилд хоёр удаа шүлхийн эсрэг вакциныг хийдэг” гэж ярилаа.
Дашрамд өгүүлэхэд, Монгол Улсын хэмжээнд шүлхийг халдваргүйжүүлэх ажлыг гурван бүсчлэлээр зохион байгуулдаг. Тодруулбал, баруун долоон аймгийг шүлхий өвчингүй, шүлхийгээс урьдчилан сэргийлэх вакцин тарьдаггүй тайван бүс гэдэг статусаар. Төвийн арван аймгийг хамгаалалтын бүс. Зүүн таван аймгийг шүлхий өвчний вакцин хэрэглэдэг гэх статуст оруулж 2021 онд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулсан байна. 
 
 


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ