Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой энэ жил буурсан байна. 2020 онд 3127 цаа тоолуулж байсан бол жилийн эцсийн тооллогоор 2441 цаа тоолуулж 28,9 хувь буюу 686 толгойгоор буурсан байна.
Жил бүрийн тооллого 12 дугаар сард болдог бөгөөд энэ үеэр цаа тайгад гарчихдаг. Тооллогын комисс тайгад бэлчээрлэж буйцааг очиж тоолоход унаа явахгүй зарим үед мориор очих боломжгүй тохиолдол гардаг гэнэ. Харин өнгөрсөн 10 дугаар сард цаан сүргийг ээмэгжүүлж цаа бүрийг нэг бүрчлэн тоолсон учраас энэ жилийн тооллого үр дүнтэй болсон байна.
Тус аймгийн хэмжээнд 2020 оны хүн ам орон сууцны тооллогоор 189 цаатан иргэд амьдардаг судалгаа гарчээ. Үүнээс Мөрөн суманд 4, Улаан-Уул суманд 4, Рэнчинлхүмбэ суманд 2, Цагааннуурт 179 цаатан амьдардаг ажээ.